Цахилгаан хэрэгслээ солихгүйгээр эрчим хүчээ хэмнэх аргууд

Ашиглахгүй байгаа, залгуурт залгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг.

Ус буцалгагч болон цахилгаан данх цэвэрхэн дотортой бол цахилгаан зарцуулалтыг 20 хувь хэмнэдэг.

Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны сав, данхны ёроолын хэмжээтэй тохирч байвал цахилгаан хэрэглээг 70 хувь хүртэл хэмнэнэ.

Хоол хийх үедээ савныхаа тагийг тавихаа бүү мартаарай. Ингэснээр та эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана.

Тоос сорогчын цуглуулагч уутыг тогтмол суллаж байх. Дүүрэн ууттай үед тоос сорогч цахилгаан эрчим хүчийг илүү зарцуулдаг.